Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагчийн дүрэмт хувцас хэрэглэх журам, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/263 дугаар тушаалыг удирдлага болгон Онцгой байдлын газрын  нийт бие бүрэлдэхүүнд "Хүйтний улирлын хувцсанд шилжүүлэх тухай" тушаалыг уншиж танилцуулан албан хаагчдыг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэн 10 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагт нэгдсэн үзлэг шалгалтыг газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Гантөмөр, газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга онцгой байдлын дэд хурандаа Г.Нармандах нар хийж гүйцэтгэлээ.