2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 10 дугаар ангийн 61 сурагч, 8 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн 42 сурагчийг оролцуулан тус газрын сургалтын танхимд Онцгой байдлын албаны үүрэг чиглэл, онцлогыг танилцуулж, гал түймэр, гамшгийн аюулын тухай ойлголт өгч аюулгүй амьдрах мэдлэг дадлага олгох сургалтыг зохион байгуулсан. Мөн Эрэн хайх аврах анги, Гал унтраах аврах ангийн үйл ажиллагаатай танилцуулав.