Аймгийн Онцгой байдлын газраас Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Баянтүмэн сумын ЗДТГазартай хамтран 2015 оны 06 дугаар сарын 18-нд Баянтүмэн сумын мэргэжлийн ангийн 68 иргэдийн дунд “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье” сэдэвт 4 цагийн танхимын сургалт, ой, хээрийн түймрээс хамгаалах зурвас татах 2 цагийн дадлага сургуулийг зохион байгууллаа.