Монгол Улсын Шадар сайд, Дорнод аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусгагдсаны дагуу аймгийн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 9 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд “Нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, аж ахуйн нэгж, байгууллагын  төрийн захиргааны болон аж ахуй нэгж, байгууллагын төлөвлөлт, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр астрономийн 24 цаг, оперативийн 240 цагийн багтаамжтайгаар 4 үетэйгээр зохион байгууллаа.

Дээрх команд штабын сургуульд аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сумдын Засаг дарга нар, Хэрлэн сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, ЗХ-327 дугаар анги, Хилийн 0132 дугаар ангийн нийт 758 хүн, 58 тээврийн хэрэгсэл хамрагдсан байна.