Онцгой байдлын газар,  Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Завхан-хангай  ОНХХ-тэй хамтран “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийх” ажлын удирдамжийг баталуулан орон нутагт тарваганы боодог болон түүхий эдтэй харьцаж буй нь тарваган тахлын халдвараас эрт сэрэмжүүлэх, шуурхай арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх гарын авлага 650 брошур бэлтгэн тахал гарсан суманд хүргүүлсэн. Мөн Богдын голын гүүрний хажууд байрлах сурталчилгааны самбарыг засварлах, самбарын мэдээллийг шинэчлэх ажлаар төслөөс нийт 1 сая 400 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажиллаа.

Аймгийн Онцгой комиссын хурлаас гаргасан тэмдэглэлийн дагуу Зооноз өвчин судлалын төвтэй хамтран тарваган тахлаас урьдчилан сэргийлэх 300 ширхэг сурталчилгааны материалыг постууд дээр тараасан.