Улиастай сумын Өлзийт багийн нутагт байрлах Наран-туул шим ХХК-ын гурилын үйлдвэрийн байранд “Гал түймрийн” улмаас 2 хүн түлэгдэн гэмтсэн, гал түймэр гарсан” цагийн байдалд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн байгууллага, Гурилын үйлдвэрийн ажилтан албан хаагчид мэргэжлийн анги бүлгүүд хамтран гарсан гал түймрийг унтраах, нэрвэгдэгсэдийг аврах, нүүлгэн шилжүүлэх, бүртгэх, эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, объектод хэв журам сахиулах, гэмт хэрэгтнийг илрүүлэн баривчлах, галын шалтгаан нөхцлийг тогтоох, гал унтраагуул ашиглан гал унтраах зэрэг үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж тактикийн сургуулийг амжилттай явууллаа. Сургуулийн өмнө ГХУХБайцаагч Онцгой байдлын ахлах дэслэгч Э.Батжаргал ГАУСэргийлэх шалгалтыг хийж, ГУА 43 дугаар ангийн аврах бүлгийн дарга ахлах дэслэгч Д.Ганхуяг, салааны захирагч дэслэгч Ж.Бавуугарьд нар Гурилын үйлдвэрийн ажилчид, мэргэжлийн ангийн гишүүдэд Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах хадгалах, нэрвэгдэгсэдэд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, гал түймрийн талаар, гал унтраах тактикийн сургуулийн талаар ойлголт зэрэг нийт 2 цагийн сургалтыг 24 хүнд явуулсан.