Баянхонгор аймгийн "Иж бүрэн" сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад "Газар хөдлөлт" сэдвээр танхимын сургууль зохион байгуулав. Мөн болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх богино хэмжээний кино үзүүлж, газар хөдлөлтийн аюул, хүн мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй шороон болон цасан шуурганаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, санамж материалыг сурагчдад тараалаа. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар сурагчид болзошгүй байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлага чадварыг эзэмших давуу талтай юмаа.