Гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Номгон, Эрдэнэмандал, Дуурсах, Угалз, Цагаанчулуут, Гэгээн шавь, Цахир, Есөнбулаг багуудын нийт 415 ард иргэдэд “Өрхийн бэлэн байдал”-ын сургалтыг “Мал амьтны гоц халдварт өвчин”, “Газар хөдлөлт”, “Ахуйн гал түймэр”, “Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уламжлалт арга ухаан” сэдвүүдээр Архангай, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай аймгуудын Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд нийт 8 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа.