2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11.00 цагт тус аймгийн Баянхонгор сумыг газар хөдлөлтийн гамшгийн үеийн зарлан мэдээллэх дуут дохиогоор аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулж явуулав. Дадлага сургуулийн үеэр ОБЕГазрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр аюулгүй талбайд цугларсан нийт иргэдэд "Газар хөдлөлтийн гамшиг"-ийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах талаар сургалт явуулж дасгал хөдөлгөөн хийлгэв. Сургалт дадлагад Баянхонгор сумын 8 багийн нийт 18053 иргэн оролцож хуулинд заасан иргэний үүргээ биелүүлж болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүлсэн байна.

Газар хөдлөлтийн гамшгийн үеийн зарлан мэдээллэх дуут дохиогоор аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг энэ сарын 27-ны үүрээр аймгийн хэмжээнд /20 сумын иргэд/ дахин зохион байгуулж явуулах юм байна.