“Өсвөрийн аврагч-2015” тэмцээнийг Онцгой байдлын газар, орон нутгийн Дэлхийн зөн 1, 2 байгууллага, Улаан загалмайн хороотой хамтран 2 өдөр зохион байгуулж эхний өдөр нийт оролцогч сурагчдыг  Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх чадавхижуулах сургалтанд хамрууллаа. Тэмцээнд 7 сумын 9 багийн 56 баг тамирчин оролцож 1-р байранд Ихтамир сумын сургуулийн баг, 2-р байранд 4-р сургууль, 3-р байранд Цэнхэр сумын сургуулийн сурагчид шалгарч медаль, өргөмжлөл, цом, үнэ бүхий сургалтын хэрэслээр шагнаж урамшууллаа.