2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн 25 сурагч, 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн 31 сурагч нийт 56 сурагчийг оролцуулан тус газрын сургалтын танхимд Онцгой байдлын албаны үүрэг чиглэл, онцлогыг танилцуулж, гал түймэр, гамшгийн аюулын тухай ойлголт өгч Аюулгүй амьдрах мэдлэг дадлага олгох сургалтыг явуулж, аюулт үзэгдэл гал түймэр гамшгийн сургамж болох бичлэгүүдийг үзүүлсэн.