Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлагын газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн онцгой байдлын хурандаа Б.Батболдоор ахлуулсан онцгой байдлын ерөнхий газрын радио холбооны мэргэжилтэн Өнөрсайхан, МОН/13/301 төслийн орон нутгийн зохицуулагч Г.Болд, жолооч О.Баасанцэрэн  нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Аюулаас сэрэмжлүүлэх мэдээллийг малчдад шуурхай хүргэх программ хангамжыг  ашиглах сургалтыг тус аймгагт 2015 оны 05 дугаар сарын 18,19 -ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтанд Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, аврах гал унтраах 39, 43 дугаар ангийн 7 дуудлага хүлээн авагч оператор, 24 сумын цаг уурын станц, харуулын 24 ажилтан, аймгийн цаг уурын албаны 3 ажилтан  нийт 35 ажилтан алба хаагч хамрагдаж 24 сумын цаг уурын ажилтан, аймгийн цаг уурын алба,онцгой байдлын газрын аврах гал унтраах 39, 43 дугаар ангиудад тус бүр нэг нэг нийт 27 ширхэг, 9801000 үнэ бүхий скайтелийн модем болон программ хангамжыг хүлээлгэн өглөө.  Тус аймагт энэхүү сургалтыг зохион байгуулсан нь хөдөө орон нутагт гамшгийн  эрсдэлийг бууруулах, цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээг малчид, ард иргэдэд илүү нарийвчлалтай шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.