Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай” хууль, аймгийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон Удирдах бүрэлдэхүүний дадлага, сургууль зохион байгуулах тухай” 2015 оны А/140 дүгээр захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургуулийг Онцгой байдлын газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс томилогдсон ажлын хэсэг 2015 оны 05 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Гурванзагал суманд 3 үе шаттайгаар зохион байгууллаа. Дээрх дадлага сургуульд Гурванзагал сумын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, иргэд, аж ахуй нэгж байгуулагаас нийт 109 хүн, 12 автомашин хамрагдсан байна.