Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасгаас Хэрлэн сумын 2, 3 дугаар багийн ажлын алба, Гал унтраах аврах анги, Эрэн хайх аврах анги, ТV-6 телевизтэй хамтран 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын алба, орчин цагт хэрэглэгдэж байгаа багаж зэвсэглэмж, дотоод бүтэц зохион байгуулалтын талаар иргэдэд танилцуулахаар “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт 9 аж ахуй нэгж байгууллага, 263 айл өрхийн 524 хүн хамрагдаж, үер ус, галын аюулаас урьдчилан сэргийлэх 600 ширхэг тараах материал өгч ажиллалаа.