Өвөрхангай аймгийн дөрөвдүгээр сургууль , Хархорин сумын хоёрдугаар сургуулиудыг "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ" болгон тохижууллаа. тус сургуулиудад "Гамшгийн үед амьдрах чадвар", "Өрхийн бэлэн байдал", "Говийн баавгай газар хөдлөлтийн" дадлага сургууль, "Галын аюулгүй байдал", "Ахуй осол" зэрэг сэдвүүдээр Үндэсний сургагч багш Онцгой байдлын газрын ССУСАХМэргэжилтэн онцгой байдлын дэслэгч С. Пүрэвсүрэн, Эрэн хайх аврах бүлгийн эмч Онцгой байдлын дэслэгч Гаваадамба, Онцгой байдлын дуудлага хүлээн авагч Онцгой байдлын ахлагч Г. Алтанцэцэг, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Үндэсний сургагч Багш Б. Баярмаа , О. Мягмар нарын сургалтын багийн гишүүд  сургалтыг шат дараатай зохион байгууллаа.