Орон нутаг судлах танхимын "Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлал сургалт Аймгийн Онцгой байдлын газар, Аймгийн Боловсрол, Соёлын газар хамтран 26 сумын Соёлын төвийн эрхлэгч нарт 20 цагийн сургалт  “Болзошгүй эрсдэлийн үед музейн үзэгч хүүхдүүдийг авран хамгаалах"- нь сургалт Аймгийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн монгол” Төв ОННХ, Зуунмод хотын Засаг даргын Тамгын газар “ТBS” телевиз хамтран Зуунмод сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн 5а ангийн 28 сурагч болон музейн 12 албан хаагчдад  аймгийн төв Музейн гамшгаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн 3 цагийн сургалт явуулсан байна.

Зуунмодны ам дахь “Манзушир” байгалийн салбар музей түүний орчимд Музейн арга зүйч С. Ариунзул – “Музейн харуул хамгаалалт, аюулгүй байдал-дохиолол хамгааллын систем”, “Болзошгүй эрсдлийн үед музейн үзэгч хүүхдүүдийг хэрхэн авран хамгаалах вэ” сэдвээр практик сургалтыг хэрэгжүүлсэн, Улаанбаатар хотын Үйлдвэрлэл урлалын “Зохиомж” дээд сургуультай 200 оюутны тусламжтай Богд хан уулын Зуунмодны ам дахь “Манзушир” байгалийн салбар музейн орчмын тусгай хамгаалалттай бүс нутгаар аялж амрагчдын буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хог хаягдлыг цэвэрлүүлж, сайжруулсан шороон зам дээгүүр байгаа усны үерт идэгдэн ил гарсан бул чулуунуудыг түүлгэн, нийт 2тн орчим хог хаягдлыг устгууллаа.2015 оны 10 сарын 06 ны өдөр хийх Зуунмодны ам дахь Долоон бурхан одны тахилга, 2015 оны 10 сарын 07 ны өдөр хийх Богд хан уулын Цэцээ гүний оргилыг тайх Төрийн тахилгатай холбогдуулан10 дугаар сарын 04 ний өдөр Соёл урлагийн Их сургуулийн “Түүх, музей судлал”-ийн ангийн 1, 2 дугаар ангийн 16 оюутан болон музейн 3 ажилтны хамт  Зуунмодны амны баруун доод талын хур хог хаягдлыг цэвэрлэсэн. Мөн Тусгай хамгаалалттай бүс рүү нэвтрэхийг хориглосон тэмдэг, хамгаалалтын шонг авч хаян дур мэдэн орсон амрагч нарын автомашиныг гаргуулж хамгаалалтын шонг буцааж хийлгэв. Тус ажлыг Зуунмод хотын Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэв.