Гамшгаас Хамгаалах тухай хууль, Галын Аюулгүй Байдлын тухай хуулийг хэрэгжүүлэн гарч байгаа гамшиг осол, гал түймэр, байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд байгууллага, албан тушаалтан, иргэдийг дадлагажуулахад оршино.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсргэрт байрлах “ Хөшгийн хөндий” гэх газар байрлах “БҮТИ” ХХК-ы NUBIA төслийн талбайн нийт ажилтан албан хаагчдад  2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 10 цагаас 13 цаг хүртэл 3 цагийн хугацаанд тус ХХК-ы хүсэлтын дагуу 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр удирдамж батлуулан Онцгой байдлын газрын Төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Онцгой байдлын хошууч Д. Бямбадорж, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Онцгой байдлын дэслэгч Б.Цэдэнсодном, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч Д.Эрдэнэчулуун миний бие, Мөн Улаанзагалмайн хорооны Анхны тусламж үзүүлэх зөвлөх багш Б. Оюун-Эрдэнэ нартай хамтран зохион байгууллаа.

Тус байгууллагын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй танхилцан Гамшиг осол гарсан нөхцөлд Дохиогоор ажиллуулах дадлага сургууль хийж, ажил үүрэг гүйцэтгэж байгаа орчин тойронд гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан үед авах арга хэмжээ, бэртэж гэмтсэн хүнд хэрхэн Анхны тусламж үзүүлэх, Обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, анхан шатны багаж хэрэгсэл хэрхэн ашиглах, зэрэг сургалт явуулж, дадлага сургууль хийж заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Мөн Онцгой байдлын газрын Гамшгаас Хамгаалах Улсын Хяналтын байцаагч Онцгой байдлын дэслэгч Б.Цэдэнсодном тухайн обьектод хяналт шалгалт хийж заавар зөвлөмж өгсөн.