Өрхийн бэлэн байдлыг дээшлүүлэх болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтын хүрээнд Баянхонгор сумын 2, 3, 5, 6-р багийн Нийгмийн түншлэлийн хамтарсан баг-ийн сургагч багш нар гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг Аюулгүй амьдрах мэдлэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан тухайн багийн 39 иргэн, 170 хүүхэд, нийт 209 хүнд зохион байгуулж болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг ойлголт өгч ажилласан.

Мөн иргэд олноор цугларч үйлчлүүлдэг Баянхонгор баруун бүс худалдааны төвд Аюулгүй амьдрах мэдлэг, Бусдын төлөө зөв тус аяны хүрээнд тус төвийн түрээслэгч, иргэд үйлчлүүлэгчид нийт 450 хүнд газар хөдлөлтийн гамшгийн үеийн зарлан мэдээллэх дохиогоор ажиллуулж гал унтраах дадлага сургууль хийлгэн болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг дээшлүүлсэн.

Гамшгийн эрсдийг бууруулах олон улсын өдөр, гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуультай холбогдуулан Баян-Овоо сумын ерөнхий зориулалттай гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, иргэдэд болзошгүй гамшиг  ослоос урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгийн үеийн зарлан мэдээллэх дуут дохиогоор ажиллах талаар 4 цагийн багтаамжтай сургалт явуулж нийт  125 хүн хамрагдсан болно.