2015 оны 6 дугаар сард Өндөрхангай, Тэс сумын гамшгаас хамгаалах Удирдах бүрэлдэхүүний сургуулийг “Байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хамгаалах, хор уршгийг арилгах үеийн сумын Онцгой комисс, гамшгаас хамгааалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын харилцан ажиллагаа” сэдвээр 3 үе шаттайгаар тус тус зохион байгуулж явуулсан. Сумын гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургуульд сумын Онцгой комиссын 32 гишүүн, мэргэжлийн ангийн томилгоот 166 бүрэлдэхүүн, 12 машин техниктэйгээр оролцлоо.