Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны төвийн байрлал, баталгаат болон баталгаат бус автозамын 5 цэгт Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсээс томилгодсон алба хаагчид 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчид хуваарийн дагуу иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж 02 дугаар сарын 23-ныг дуустал үүрэг гүйцэтгэх юм.