Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/25 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 01-04-ний өдрийн хугацаанд Засаг даргын Тамгын газрын Тохижилт худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын тасгийн нийт 4 алба хаагч хамтран дүүргийн 1, 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний байгууллагуудад Коронавируст цар тахлын үед авч хэрэгжүүлэх хүн хоорондын зай хэмжээ, гар ариутгах зэрэг халдвар хамгааллын хэрэгжилтийн явцын хяналт шалгалтыг  зохион байгуулж ажиллалаа.

       Хяналт шалгалтанд нийт давхардсан тоогоор 75 үйлдвэр худалдаа, үйлчилгээ болон албан байгууллага хамрагдаж, 14 зөрчил илрүүлж газар дээр нь 11 зөрчлийг арилгаж бусад зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өгч ажилласан.

       Энэ хугацаанд давхардсан тоогоор худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчилсэн иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR код уншуулсан 503, QR код уншуулах боломжгүй иргэдийг гараар бичилт хийсэн 423, биеийн халуун хэмжсэн 729 иргэний бүртгэл судалгаа гарсан байна.