Онцгой байдлын албаны 2021 оны хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн 1, 2 дугаар хороодын Засаг даргын ажлын албаны бүрэлдэхүүн болон Хангай цогцолбор сургуулийн сургалтын менежер нийгмийн ажилтан нарт “Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зөвлөмж, Гамшгаас хамгаалах тогтоол, шийдвэрийн эмхтгэл, Гамшгаас хамгаалах талаарх бодлогын баримт бичгүүд, Гамшгаас хамгаалах үндэс 1, 2, 3 дугаар дэвтэр, 2016-2017 онд зохион байгуулсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдааны товхимол” зэрэг сургалтын гарын авлага, сургалтанд ашиглагдах хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгч гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагаандд иргэд олон нийт, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг аврах чадварыг олгоход анхаарч ажиллах талаар санал бодлоо солилцон ажиллалаа.