Аймгийн Цагдаагийн газар, Улаангом сумын багийн Засаг дарга, орон нутгийн “МВС” телевизтэй хамтран Улаангом сумын нутаг дэвсгэр дээрх 11 багийн айл өрхөд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, цахилгаан ашиглалтын дүрэм журмыг тайлбарлан таниулах, заавар зөвлөгөө өгөх нэгдсэн арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 12-16-ныг дуустал зохион байгуулж явууллаа.