Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн тайлангийн хурал зохион байгууллаа. 2020 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх болон идэвх санаачлага, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан шилдэг алба хаагчдаа тодруулж шагнал гардууллаа.

Тус хэлтсийн Хөдөлмөрийн аварга ажилнаар ахлах нягтлан бодогч ахлах дэслэгч Ц.Батхүү, Шилдэг офицероор ГТУХ-ын байцаагч ахмад С.Өлзийсайхан, Шилдэг ахлагчаар шуурхай удирдлагын оператор ахлах ахлагч Б.Алтанцэцэг нар тус тус шалгарлаа.