Коранавируст цар тахал, Зудын эрсдэлийг даван туулах чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Онцгой байдлын газраас НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр бэлтгэсэн охид, эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн багцийг Сайнцагаан сумын малчин эмэгтэйчүүдийн төлөөлөлд гардуулан өглөө.

Охид, эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн багц нь үнэ төлбөргүй тараагдах бөгөөд Дундговь аймгийн 15 сумын 131 малчин охид, эмэгтэйчүүдэд хүрэх юм.

 

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

 ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР