Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 03, дүүргийн Онцгой комиссын даргын 04 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор УБ-Чойр чиглэлийн А/01-01 авто замд замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын тасаг хамтран тус замаар нэвтрэн өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл болон зорчигчдын ачаа тээшид 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 24 цагийн хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.