“Дун цагаан” өрхийн эрүүл мэндийн төв, “Магнай трейд” ХХК-ний ажилтан, ажиллагсдад галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хичээл орж иргэн, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийн талаар тайлбарлан таниулж аливаа гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж 8 цагийн сургалтыг зохион байгуулж явууллаа. Сургалтад дээрх 2 байгууллагын 143 ажилтан, ажиллагсад оролцсон. Мөн “Дулааны станц-2”-ийн ажилтан, ажиллагсдад Галын аюулгүй байдал, галын хорыг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.