2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хороо Улаанбаатар төмөр замын Багахангай өртөөнд Гал түймэр унтраах ангийн тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Багахангай өртөөний гал тогооны өрөөнд гал түймэр гарч хорт хий утааны улмаас байгууллагын 2 ажилтан угаартсан, төмөр замын 6 дугаар зам дээр ачааны 1 вагон шатсан зэрэг цагийн байдалд Гал түймэр унтраах, аврах ангийн болон тухайн байгууллагын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж аврах, гал түймэр унтраах ажлыг хослуулан явуулж тактикийн алдаа дутагдалгүй ажиллан 2 иргэнийг аврах, гарсан гал түймрийг шуурхай унтраах ажлыг зохион байгуулж дадлага сургуулийг үр дүнтэй хийж гүйцэтгэлээ.