Багахангай дүүргийн Засаг даргын ивээл доор Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо анхдугаар уулзалт зөвлөгөөнийг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороо зэрэг байгууллагууд хамтран 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулан ажиллалаа. Тус зөвөлгөөнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ф.Мөнхгэрэл, дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Эрдэнэбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Цогбадрах, Улаан загалмайн хорооны тэргүүн Г.Давгадорж болон Ахмадын хороо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Багахангай-Алдарт эх цахим нэгдэл зэрэг бусад аж ахуй нэгж байгууллагын төлөөллөөс 60 эмэгтэйчүүд оролцож санал бодлоо илэрхийлсэн.