Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зарласан “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр”-ийн хүрээнд Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс сар бүрийн 09-ний өдөр өдөрлөг, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 14:00 цагаас 16.00 цаг хүртэл дүүргийн 1 дүгээр хорооны дүүргийн төв талбайд 16 алба хаагч сурталчилгааны ананас, тараах санамж, зөвлөмжийн материал, хэрэглэгдэхүүнийг ашиглаж 3.5 тн ГУАМ автомашины чанга яригчаар цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээг иргэдэд хүргэж, объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, цахилгаан утасны аюулгүй байдал чанарын шаардлага хангасан утас кабель хэрэглэх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, ил задгай хураасан өвс, тэжээлийн аюулгүй байдлыг хангах, талаар заавар зөвлөгөө өгч ажилласан байна.