Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ц.Энхтөгс нийгмийн хариуцлагын хүрээнд халдварт өвчнөөс хамтдаа сэргийлж, хамт олныхоо аюулгүй байдалд санаа тавьж, дархлааг дэмжих зорилгоор анги, байгууллагадаа гар халдваргүйжүүлэгч санитол, амны хаалт, витамин хандивласныг Ангийн захирагч, ахмад Б.Батзаяад өнөөдөр /2020.11.21/ хүлээлгэн өглөө.

Цар тахлын үед эерэг сэтгэлээр биендээ дэм өгч, зөв зүйлд уриалан үлгэрлэж байгаа ахлах ахлагч Ц.Энхтөгсдөө хамт олныхоо өмнөөс талархсанаа илэрхийлж, цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхан  бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрч, халдвараас хамтдаа сэргийлцгээе!