Коронавируст халдвар (COVID-19) дэлхий дахинаа тархаж буй энэ үед үндэсний үйлдвэрлэгчдийн нэг “Алтан тариа” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст дэмжлэг үзүүлж, өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох “Алтан тариа” 1 дүгээр зэргийн 1 тонн гурилын хандив тусламж үзүүллээ.

Тус компанийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!