Коронавируст халдварын хүн амын дунд тархах эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг өнөөдөр /2020.11.23/ Хан-Уул дүүрэгт зохион байгууллаа. Үнэлгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн нэгдэл, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран оролцлоо.

Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүн амын дунд коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг хийхэд үр дүн “Маш өндөр эрсдэлтэй” гэж дүгнэгдлээ.