Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр батлагдсан 35 дугаар тушаал “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” үндэсний дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Өрхийн бэлэн байдал” сургалтыг  Зуунмод сумын 3 дугаар багийн хурлын танхимд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 11: 00 цагт багийн Засаг даргын хүсэлтээр багийн ард иргэд, аж ахуйн нэгжийг хамруулан гамшгийн эрсдлийг бууруулах Өрхийн бэлэн байдлыг сайжруулах, гамшиг ослыг хохирол багатай даван туулах чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт  зохион байгуулж явууллаа.

Уг сургалтыг Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Төв ОНХХ газартай хамтран 6 дугаар багийн ажилтан албан хаагч, гэрээр айлчлагч, хэсгийн ахлагчид болон  дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж идэвхитэй оролцлоо.

Сургалтын үндсэн сэдвүүд болох Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах уламжлалт арга ухаан, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Өрхийн бэлэн байдал сэдвээр 4 цагийн онолын хичээлүүдийг оролцогчдод  зааж тухайн сэдвүүдийг эргүүлэн оролцогчдоор бүлгийн ажил хийлгэн хичээл бэлдүүлэн хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Сургалтын үр дүнд оролцогчид гамшгийн эрсдлийг бууруулах ерөнхий ойлголттой болж, өрх гэр болон аж ахуйн нэгж бэлэн байдлыг хэрхэн хангах, гамшгийг хохирол багатай даван туулах мэдлэг мэдээллийг тодорхой авч өрх бүр хэрэгжүүлэн эргэн тайлагнахаар боллоо.

                            Сургалтанд идэвхитэй оролцсон иргэддээ баяраллаа