Нийслэлийн Онцгой байдлын газраас амны хаалт ариутгалын хувцас, бээлий, нүүрний хаалт, нэг удаагийн малгай болон дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн өгснийг Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Таван толгой”, “Өлзийт”-ийн хяналтын цэг /пост/-д үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хүлээлгэн өгөв.