Зуунмод сумын "Нацагдорж" буюу 5 дугаар багийн ард иргэдэд Дэлхийн анхны тусламжийн өдрийг тохиолдуулан "Өрхийн бэлэн байдал" сургалтыг Дэлхийн Зөн ТОНХХ, Зуунмод сумын ЗДТГ, Улаанзагалмайн хороотой хамтран 6 цагийн сургалтыг зохион байгуулан, айл өрхөөр Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж заавар зөвлөмж өгч ажиллалаа.