Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр батлагдсан 35 дугаар тушаал “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” үндэсний дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Өрхийн бэлэн байдал” сургалтыг  Зуунмод сумын 4 дүгээр баг дээр 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр багийн Засаг даргын хүсэлтээр багийн ард иргэд, аж ахуйн нэгжийг хамруулан гамшгийн эрсдлийг бууруулах Өрхийн бэлэн байдлыг сайжруулах, гамшиг ослыг хохирол багатай даван туулах чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт  зохион байгуулж явууллаа.

Уг сургалтаар  8 дугаар гудамжны баруун талаар их ус орж ирдэг, олон амаар зэрэг урсаж орж ирдэг учир маш аюултай байсан гэсэн санал иргэдээс гарсан бөгөөд ард иргэд нийлээд шуудуу татхаар болж, Онцгой байдлын газраас Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 250 гаруй айл өрхөөр хийж  заавар зөвлөмж өгч ажилласан байна