Та яндангаа хөөлж, ханан пийшин, зуухныхаа аюулгүй байдлыг шалгасан биздээ?

Угаарын хийн хордлого бол урьдчилан сэргийлэх боломжтой, өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалж болох эрсдэл юм шүү. Яндангаа дутуу хөөлөх, пийшин зуухны шавардалт буруу хийх, завсар зай үлдээснээс үүдэн угаарын хийн хордлогод өртдөг. Тиймээс яндангаа хөөлж, ойр тойрны хүмүүсээ ч “Яндангаа хөөлье” аянд нэгдэхийг уриалаарай. “ЗӨВЛӨМЖИЙГ ДАГАЯ – ЗӨВ ХИЙЕ”