Аюулт цар тахлын үед хариуцлагатайгаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад “Жем интернэйшнл” ХХК-иас өнөөдөр /2020.12.07/ сэтгэлийн хандив үзүүллээ.

Тус компаниас алба хаагчдын дархлааг дэмжих зорилгоор өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох “Сармисны спиртэн хандмал”, “Эрч хүчний ундаа”-г Хан-Уул дүүргийн Онцгой  байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.