Хүүхдүүдийг аюулгүй амьдрах ухаанд суралцуулах,  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах арга зүйд сургах, болзошгүй гамшиг ослын үед өөртөө болон нөхөртөө эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай  болгох зорилгоор ДЗМОУБ-ын БОНХХ, Онцгой байдлын газартай  хамтран 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хүүхэд гэр бүл хөгжлийн төвд 6 багийн 48 хүүхдүүдийн дунд  зохион байгууллаа.

 Тэмцээнийг багийн мэндчилгээ, химийн норматив, анхны тусламж, асуулт хариулт, багийн чөлөөт сэтгэлгээний тоглолт зэрэг 5 төрлөөр явуулснаас томилогдсон шүүгчдийн баг ажиллаж нийлбэр дүнгээр ЭӨЦС-ийн "Дөл" баг 1-р байр, 12 жилийн 1-р бүрэн дунд сургуулийн "Аврагч" баг 2-р байр ХГБХХ-ийн дэргэд "Охидын клуб" 3-р байрыг тус тус эзэлж “ӨРГӨМЖЛӨЛ” медаль, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа. 

Уг  тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан ХГБХХ, ДЗМОУБ-ын БОНХХ-ийн хамт олондоо талархал илэрхийлье.