Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагчийн зөвлөл, үйлдвэрийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр шинэ төрлийн коронавирус / covid-19 / цар тахлаас урьдчилан сэргийлж алба хаагчдынхаа дархлааг нь дэмжих зорилгоор 6-н нэр төрлийн амин дэм, витамин бүтээгдэхүүнийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр алба хаагчиддаа гардуулан өглөө.Мөн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдалд нэмэлтээр тусгай үүрэг гүйцэтгэж байгаа 4-н алба хаагч, Орхон аймагт тусгаарлалтын байранд 21 хоногийн үүрэг гүйцэтгэж 2 алба хаагчийнхаа ар гэрт нь амин дэм, витаминыг хүргэн өгч үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа гэр бүлийг эргэлээ.