Аймгийн “Өсвөрийн аврагч” тэмцээнийг зохион байгуулахтай холбогдуулан ерөнхий боловсролын 1, 2, 3, 5 дугаар сургуулийн ахлах бүлгийн  30 сурагч 3 багшид “Аюулгүй амьдрах мэдлэг” сэдвээр 4 цагийн сургалтыг Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХХ хамтран зохион байгууллаа.

 Сургалтыг “Хүүхдийн эрхийн тухай ойлголт”, “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалалгал”, “Өрхийн бэлэн байдал”, “Анхны тусламжийн ач холбогдолын тухай” сэдвүүдээр хичээл зохион байгуулан гал унтраах чадвар олгох, бэлтэл гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх чадвар олгох дадлагыг зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдсан хүүхдүүдэд Онцгой байдлын газрын машин техник, багаж  хэрэгслийн сурталчилан таниулж, “Өсвөрийн аврагч” тэмцээний техникийн зөвлөгөөнийг хийж, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллаа.