Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасгаас Хэрлэн сумын 4 дүгээр багийн ажлын алба, Гал унтраах аврах 52 дугаар анги, Эрэн хайх аврах анги, Дорнод ТВ телевизтэй хамтран 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Иргэддээ туслая” өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт Онцгой байдлын газраас 1 салаа, 1 бүлгийн нийт 25 албан хаагч, 7 багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар, Аймгийн өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч Р.Урансувд, А.Батболд, Хэрлэн сумын Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга Т.Болд, 5 аж ахуй нэгж байгууллага, 97 айл өрхийн 158 хүн хамрагдаж, үер ус, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөө өгч 450 ширхэг санамж, тараах материал түгээж ажиллалаа.