Тѳв аймаг Батсүмбэр сум 3-р баг Цагаан нуга постод багийн засаг дарга, байгаль хамгаалагч нартай хамтран Цагаан нугын иргэдийг уриалан Цагаан нугын постноос Цэцэгт нуга амралт хүртэл 3км голын эрэг дагуу болон зам дагуу орчны цэвэрлэгээ хийлээ. Мѳн тус сумын Байгаль хамгаалагч хамтран ой хээрийн түймэрт ашиглах зориулалтаар гѳвүүр-30ш, багор-5ш, тороосон шүүр-5ш бэлэн болгоод байна. Орон нутгийн ард иргэдэд ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг ѳгч дадлага сургалт хийлээ гэж Батсvмбэр сумын ой, хээрийн тvймрээс урьдчилан сэргийлэх "ХЯНАЛТЫН ЦЭГ"-ээс мэдээллээ.