Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/416 дугаар тушаал, Онцгой байдлын газрын даргын 2020 оны А/08 дугаар тушаал, сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын газрын 2020 оны Сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг Монгол улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойн арга хэмжээтэй хамтатган зохион байгууллаа. Сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулах хөтөлбөрийн дагуу газрын нийт бие бүрэлдэхүүнийг “Яаралтай цуглар” дохиогоор ажиллууж, албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, алба хаагчдын албаны дүрэмт хувцас өмсөх дүрэм, цэргийн хэргийн мэдлэгийн хэрэгжилтэд үзлэг явуулж, Нийт бие бүрэлдэхүүн Цэргийн тангараг давтах, Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион явууллаа.