Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдрийг тохиолдуулан арга хэмжээнүүдийг тус хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулж ажилласан. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ерөнхий боловсролын 2, 16, Орчлон дунд сургуулиудад Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж, нийт 165 багш, ажилчид хамрагдлаа. Мөн өдөр ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн 10 дугаар ангийн 56 сурагчдын дунд “Гамшгийн эрсдлийг бууруулахад хүүхэд бидний оролцоо” сэдэвт АХА асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж, 10а ангийн сурагч Б.Энхтунгалаг тэргүүн байрыг эзэлж, мөн ангийн сурагч Э.Шинэтуяа удааллаа.

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн 14 дүгээр хорооны нутаг  дэвсгэр 7 буудалд Гамшгийн эрсдлийн бууруулах өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр нийт 2000 гаруй иргэдэд санамж сэрэмжлүүлгийн материал тарааж, чанга яригчаар ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн, онцгой байдлын албаа сурталчлан ажилласан. Мөн ерөнхий боловсролын 2, 16, Орчлон дунд сургууль, цэцэрлэгт Монгол Улсын Засгийн газрын 339 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах, газар хөдлөлтийн дадлага сургуулийг амжилттай зохион байгуулан ажиллалаа. Дадлага сургуулилтаар Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн 960, 16 дугаар дунд сургуулийн 870, “Орчлон” дунд сургуулийн 520, нийт 2350 гаруй ажилтан албан хаагч, сурагчид хамрагдлаа.