Өвөрхангай аймгийн Хархорин сумын Улсын тэргүүний Ерөнхий боловсролын Орхон сургуулийн 12б ангийн төгсөх ангийн сурагчид тус сургуулийн  8г ангийн Өсвөрийн аврагч бүлэгт шинээр элсэн орж байгаа сурагчдад туг, хувцсыг гардуулж өглөө. Энэ үеэр 8г ангийн сурагчид  Өсвөрийн аврагчийн тангараг өргөж, туганд хүндэтгэл үзүүлэв. Мөн шинээр Өсвөрийн аврагч бүлэгт  28 сурагч элсэж тангараг өргөсөн сурагчдад   "Өсвөрийн аврагч бүлгийн  ажиллах заавар" сэдэвт сургалтыг 1:30 цагийн багтаамжтайгаар зохион байгуулсан.