Ерөнхий боловсролын Тэмүүлэл эрдэм дунд сургуулийн багш ажилчдад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3 цагийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах сургалт зохион байгууллаа.

Сургалтаар сургуулийн удирдлага, багш, ажилчид, сурагчдаас бүрдсэн нийт 48 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Сургуулийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ”-ний аргачлалаар сургуулийн эрсдэлийн түвшинг тогтоосон юм. Сургуулийн эрсдэлийн түвшинг учирч болзошгүй аюул тус бүрээр тодорхойлж гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулан ажиллалаа.