Аймгийн Засаг дарга, Могод сумын Засаг даргатай байгуулсан гэрээ, Онцгой байдлын газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Гамшиг ослын ¿åä сумын гамшгаас хамгаалах штабын ¿йл ажиллагаа” сэдвээр сургууль дадлагыг Могод суманд 09 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн алба, Эрүүл мэндийн алба, Мэргэжлийн хяналтын албадтай хамтран ñóìûí ãàìøãààñ õàìãààëàõ удирдлага øòàá,  ìýðãýæëèéí àíãèéí áèå á¿ðýëäýõ¿¿íèéã ñóðãàæ äàäëàãàæóóëàõ, сумын гамшгаас хамгаалах тєлєвлєгєєг бодит байдалд ойртуулан шалгаж тодотгох, гамшиг осол, аюулт үзэгдэл,   гал ò¿éìрийн аюулаас урьдчилан сэргийлэх,  тохиолдсон їед  àâðàõ àðãà õýìæýý, ó÷èðñàí õîõèðëûã àðèëãàõ àðãà àæèëëàãààíä, сумын удирдах ажилтнууд, иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрх зїйн мэдлэгийг дээшлїїлэх зорилгоор амжилттай зохион байгууллаа.  

   Сургуулийн үеэр удирдлага штабын бүрэлдэхүүнд “Гамшгийн тухай ойлголт”,”Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, “Гамшгийн менежмент” сэдэвүүдээр, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд “Мэргэжлийн ангийн дүрэм”, Мэргэжлийн ангийн бүтэц, зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг”, “Мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал” сэдэвүүдээр сургалт хийлээ.Мөн Могод  сумын иргэд, сургуулийн сурагчид, байгууллага, аж ахуй нэгжүүдийн ажилчид нийт 86 иргэдэд ангиллын сургалтуудыг явууллаа.  

    Команд штабын сургуулийн төлөвлөгөөний дагуу 09 сарын 18 өдөр  Хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарсан үед  нөхцөл байдлыг үнэлэх, шуурхай холбогдох хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх, өвчинтэй тэмцэх сумын чадавхийг  бодит байдлаар гаргах,  “Газар хөдлөлтийн аюулын үед аврах ажиллагаа” сэдвээр сумын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг сумын хуучин барилга дээр цагийн байдал өгч зориудаар гал асааж гал унтраах бүлгийг ажилуулан, нуранги үүссэн обьектоос 3 нэрвэгдэгчийг илрүүлж аврах ажиллагаа  явуулах, мэргэжлийн ангийн холбоо тандалтын бүлэг, аврах бүлэг, механикжуулсан бүлэг, эмнэлэгийн бүлэг, хэв журам сахиулах бүлэг, сайн дурын нөхөрлөлийн  бүлгүүдийн хамтран ажиллах чадавхийг сайжруулах зорилгоор дадлага сургуулийг зохион байгууллаа.