Аймгийн эдийн Засаг, нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020 оны “Гамшгаас хамгаалах дадлага сургууль зохион байгуулах тухай” А/335 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор  Баянхонгор хотод аймгийн Засаг даргын нэрэмжит  гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.

Ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 85 томилгоот бүрэлдэхүүн, 5 автомашин, 55 багаж хэрэгсэлтэйгээр хамрагдаж, удирдлагын баримт бичиг, хүн нэг бүрийн бэлтгэл бэлэн байдал, автомашины багаж техникийн  бэлтгэл бэлэн байдлыг шалгуулж ажлын хэсгээс “Дүүрэн хангалттай” үнэлгээг өгсөн.